Австрид Британи-шведийн “AstraZeneca” компанийн вакциныг хийлгэсэн эмэгтэй нас барсан, бас нэгэн хүнд хүндрэл илэрсэн зэрэг мэдээлэл гарсан байна. Уг асуудлаас үүдэн Австрийн Засгийн газар “АstraZeneca” вакциныг хийхээ зогсоогоод байжээ.
Тэгвэл Европын эмийн агентлаг Австрид уг вакциныг хийлгэсэн хүмүүст ямар нэгэн хүндрэл илрээгүй гэж үзсэн байна. Тус агентлагийн мэдэгдсэнээр “AstraZeneca” вакцины заалт дээр бичигдээгүй гаж нөлөө, асуудал илрүүлээгүй гэнэ.
“AstraZeneca” компанийн вакцины тухайд, АНУ-д хийлгэсэн хүмүүст арьсны үрэвслийн гаж нөлөө илэрсэн, Австрид вакцин хийлгэсэн хүн нас барсан, бас нэг хүнд хүндрэл үүссэн зэрэг мэдээлэл гарсан юм. Вакцины чанарыг шалгах ажил үргэлжилж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна