Йордан улс ОХУ-ын "Спутник V" вакциныг бүртгэжээ


Йордан улсын эрх баригчид ОХУ-ын “Спутник V” коронавирусын эсрэг вакциныг вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Энэ тухай Йордан улсын эрүүл ахуйн хяналт, хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын газрын цахим хуудаст мэдээлжээ.

"ОХУ-ын талаас танилцуулсан техникийн бичиг баримтыг урт хугацаанд судалж үзсэний дараа “Спутник V” вакциныг онцгой үед хэрэглэх зөвшөөрөл олгосон" хэмээн Йордан улсын эрүүл ахуйн хяналт, хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын газрын тэргүүн Наззар Мехидат онцлон тэмдэглэжээ. Шаардлагатай мэдээллийг хүлээн авсны дараа судалгааны ажил дууссан хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Йордан улсад коронавирусээр халдварласан хүний тоо 448 мянга давсан бол халдварын улмаас нас барсан тохиолдол 5 мянгад хүрчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна