Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг болон Сэргээн босголтын зээлийн банкны Төлөөлөгчийн газрын захирал Михиал Зумзер нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Монгол, Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа 1991 оноос хойш өргөжин хөгжсөөр энэ онд хамтын ажиллагааны 30 жилийн ой тохиож буйг талууд тэмдэглэв. ХБНГУ-аас өнгөрсөн 30 жилд эрчим хүч, байгаль орчин, боловсролын зэрэг салбарт нийт 470 сая гаруй еврогийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр олон төсөл хөтөлбөр манай оронд хэрэгжүүлжээ.
Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн 2020-2024 оны ажлын төлөвлөгөө, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дунд, урт хугацааны стратегийн баримт бичгүүдэд тусгасан зарим бодлогын хэрэгжилтийг хангахад Сэргээн босголтын зээлийн банкнаас дэмжиж, хамтын ажлаа уялдуулахаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна