Том артай, баян аав, ээжтэй нөлөө бүхий хүмүүс л хол явдаг, даргын суудалд суудаг жишиг аль ч нийгэм, аль ч цаг үед байсаар ирсэн. Танил талаа харж, гэр бүлийнхээ хүмүүсийг өндөр суудалд шиддэг нь ялангуяа улстөрчдөд элбэг. Гол нь ажлын туршлаггүй, тохирсон мэргэжил эзэмшээгүй, мэргэжлийн бус хүмүүсийг өндөр албан тушаалд томилдог явдал УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр үргэлжлэв. Түүний хүү Б.Энхмөрөн энэ оны эхэнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар томилогджээ.
Уг албанд томилогдохын тулд Төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэд түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажиллаж, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх ёстой.
Харин М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн 26 настай бөгөөд 2019 онд Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад тэнцэж байжээ. Гэвч түүнд тодорхой мэдлэг, ажлын туршлага тун бага. Энэ мэт мэдлэг мэдээлэлгүй сайн аав, ээжийн хүүхдүүд албан тушаалд ногоон гэрлээр томилогддог нь хэрээс хэтэрч буй мэт.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна