Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 168 иргэн эх орондоо ирнэ

9 цаг 3 минутын өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2021.03.12) “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 168 иргэн эх орондоо ирэх бөгөөд 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг "Тайж", "Мөнх хустай", "Мичид-2", "Корпорейт" зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.60.114.164
    2021/03/14

    Өндөр настнаа 5 хан хүн авчээ.Биё муутай явахаар дугаараа хүлээж байгаа өндөр настнаа аваачээ.Хэзээ авах юм.12 сарын бүртгэлтэй өндөр настан сая л нэг явж байна.

    Хариулах