Б.Мөнхбаясгалан: Монгол төрийн бүх эрх мэдлийг 100 хувь авахаар улайрч байна


МАН болон МАХН нэгдэж байгаатай холбоотойгоор сэтгүүлч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан: 

"МАН 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялж Монгол төрийн бүх эрх мэдлийг 100 хувь авахаар улайрч байна. Хэрэв Халтмаагийн Баттулга л байхгүй бол тэд ялах нь ойлгомжтой. Тиймээс өрсөлдөгчгүй өрсөлдөөн хийхийн төлөө ҮХЦ д ХҮН -ий хүн биш хүнээр заалдуулж, Ерөнхийлөгчийн эргэн тойрны бүх хүнийг ээлж дараалан намнах ажиллагаагаа эхлүүлжээ. Одоо яах аргагүй Х.Батттулга буланд шахууллаа. Нүүр нүдгүй гөвүүлж, "зодуулж " байна. МАН дээр МАНАН бүлэглэл нэмэгдээд олигархуудын төлөвлөгөөнд ор тас байгаагүй энэ хүнийг нэгмөсөн дуусгахаар дайрч эхэллээ. Шударга ёсны төлөөх тэмцэлд хамтдаа эрслэн боссон гэгдэж байсан МАН ын "найз" нар нь ч дүрээ хувиргаад тасар татахаар боорлох болов. 2017 онд мөн л ийм "тулаан"-д орж байсан. Өнөө 2021 онд дахиад л тэр үеийнхээс 100 дахин хүнд "тулаан"... Үнэн ийм л өр төлөөстэй байдаг , бултах газар үгүй хойно. Ёстой нөгөө Жуковын хэлдгээр "Дайн бол хүсэх юм биш. Гэхдээ нэг эхэлчихвэл бас зугтаад байх ч юм биш" гэдэг шиг...тиймээ, тулаанд зөвхөн шонхорууд нисдэг л дээ." гэж үзэл бодлоо илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна