Тайланд улс “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэхээ зогсоожээ


Тайланд улсын Ерөнхий сайд Прают Чан-Оча болон сайд нарын танхимын гишүүд Их Британи, Шведийн “AstraZeneca” компанийн коронавирусын вакцинаар тариулахгүй байхаар шийджээ.

“AstraZeneca”-н вакциныг бид муу гэж үзээгүй бөгөөд тус вакцинд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг мэдэхийн тулд л вакцинжуулалтыг түр зогсоож байна. Бид Дани, Австрийг судалгаа явуулахыг нь хүлээж байна. Вакцин хийлгэсэн хүнд бүлэн үүссэн тухай мэдээлэл гарсны дараа “AstraZeneca”-н вакциныг Дани, Исланд, Норвег хэрэглэхийг хориглосон учир бид хэрэглээгээ мөн түдгэлзүүлж байна” гэж Чулалонгкорн их сургуулийн вирус судлаач Йонг Пувораван мэдэгдсэн байна.

Тайланд улсын сайд нарын танхимын гишүүд баасан гарагт вакцин хийлгэх ёстой байсан хэдий ч энэ мэдэгдлийн дараа вакцинжуулалт цуцлагджээ. Вакцинд асуудал гараагүй бол вакцинжуулалтыг сэргээнэ хэмээн Чулалонгкорн их сургуулийн профессор Прасит Ватанапа мөн хэлжээ. Хоёрдугаар сард Тайланд “AstraZeneca”-н вакцинаас 117 мянган тунг хүлээн авсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна