С.Ганбаатар: Дэвшинэ VS Н.Энхбаяр: Дэвшүүлэхгүй


МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2021.03.12/ мэдээлэл хийж, лифтний бичлэгт гарсан шүүгч болон өмгөөлөгч Б.Баасанцогтод хариуцлага тооцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийллээ. Харин МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ингээд С.Ганбаатар болон Н.Энхбаяр нарын байр суурийг хүргэж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР

Би олон жилийн өмнө Монголыг аврах төлөвлөгөөтэй Монголдоо их зүйл хийнэ гэж боддог. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэдэг төлөвлөгөөтэй хүн. Би зүтгэнэ. Ганцхан намайг дэвшүүл, би Ерөнхийлөгч болмоор байна гэдэг өнцгөөс би хандахгүй. Эрдэнэтчүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээрэй гэдэг алтан боломжийг МАХН-д өгсөн. Энэ боломжийг хэн нэгэнд найр тавьж болохгүй гэдэг миний хатуу байр суурь. Дараа нь хэн дэвших вэ гэдгийг намын шат шатны хурлаас санал авч байж шийддэг зүйл. Ардын нам эрх мэдлээ алдах вий гэж ухаан алдаж байна. Миний төрсөн он сарыг судалсан байна. Би бол 1970 оны зургаадугаар сарын 30-нд төрсөн. Хий насаараа 52 настай. Тиймээс насны хувьд боломжтой. МАН-тай нэгдэхийг би 100 хувь зөвшөөрөхгүй байгаа. Уул уурхайн баялгийн цөлмөсөн хүн Ардын намд бий. Энэ хүн цэвэршээгүй байгаа тохиолдолд бид нэгдэх юм болохгүй. Ажлын хэсэг байгуулна гэж яриад байна. Би 100 хувь эсрэг байна. Арслан хонь хоёр хэлэлцээрт орох юм бол удахгүй хонь мах болно гэдэг Английн зүйр цэцэн үг бий. Та нар удаа ч үгүй мах болох вий. Энэ бол эрсдэлтэй алхам юм. Ардын намтай нэгдэсний төлөө албан тушаал амалдаг юм шиг байгаа юм. Нарийн ярих юм бол намайг сайд бол, манай намд ор гэж байсан.  

/сэтгүүлч Б.Отгонд илэрхийлсэн байр суурь/

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР

МАХН бол улстөрийн хариуцлагатай хүчин тул хэлснээрээ байх зарчим барьдаг. Би намынхандаа ч хэлдэг. Бүгдээрээ амнаас гаргасан үгээрээ байх ёстой шүү гэж. С.Ганбаатар бидэнтэй зөвлөхгүйгээр зургаадугаар сарын 30-ны өдөр zarig.mn сайтад ярилцлага өгөхдөө "энэ дөрвөн жил би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. УИХ-ын гишүүнээр ажиллана" гэдэг байр суурь илэрхийлсэн. Уг нь энэ байр сууриа илэрхийлэхээс өмнө зөвлөлдөх нь зүйтэй байсан. Ингэсэн бол бид санал зөвлөгөө өгөх байсан. С.Ганбаатар хэнтэй ч зөвлөлдөлгүй Эрдэнэтчүүддээ хандаж байр сууриа илэрхийлсэн байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй С.Ганбаатар, бид хоёр уулзсан. Ингэхэд манай С.Ганбаатар дарга "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Харин нутгийн ах Х.Баттулгыг дэмжинэ" гэж бодож байна гэж надтай зөвлөлдөхгүйгээр байр сууриа илэрхийлсэн. Мөн "2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дарга болон МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тэр үеэс хойш уулзаагүй, нүүр халуун байсан. Одоо ингээд уулзаж байхдаа уучлалт гуйж байна" гэж хэлсэн. Тухайд үед хоёр эр хүний хооронд яриа болоод нэг нь тэр яриагаа зөрчсөн юм байна гэж би ойлгосон. Энэ үед Х.Баттулга Ерөнхийлөгч С.Ганбаатар нэр дэвшиж санал хуваасны дүнд би Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр утгаараа МАХН-д баярласан гэдгээ Х.Баттулга Ерөнхийлөгч илэрхийлсэн. Надтай зөвлөлдөхгүй ярьдаг, ярьснаараа байж чаддаггүй зүйл байж болохгүй гэж үзэж байгаа учраас энэ удаагийн сонгуульд С.Ганбаатар дарга нэр дэвшихгүй болов уу гэж бодож байгаа. Гэтэл сүүлийн үед С.Ганбаатар эвсэл байгуулж нэр дэвших тухай ярьж эхэлсэн. Үүнээсээ өмнө надтай уулзаад, ний нуугүй ярих хэрэгтэй байсан юм. Огт ярилцахгүй байж энд тэнд мэдэгдэл хийгээд байгаа. Намайг бол 12 жилийн турш сонгуульд нэр дэвшүүлэхгүй байгаа. МАХН-ын дэд С.Ганбаатар өөрөө нэр дэвшихгүй гээд хэлчихсэн. Н.Энхбаяр, С.Ганбаатар бид хоёр нэр дэвшихгүй юм чинь том зорилгын төлөө нийцэж ажиллах улстөрийн хүчинтэй хамтраад дундаасаа нэг нэр дэвшигчийг дэвшүүлэхэд болохгүй зүйл байхгүй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.231.53.117
    2021/03/15

    Umhii hugshin tugtsug uhtelee mongold gai bolsoor bhuuu uhej dald orooch hend ch heregguy pizda min

    Хариулах