Коронавирусын халдварын тоогоор Бразил улс дэлхийд хоёрдугаарт бичигджээ


Коронавирусын халдварын тохиолдлын тоогоор Бразил улс Энэтхэг улсыг ардаа орхиж, дахин АНУ-ын араас буюу хоёрдугаарт бичигджээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Өнгөрсөн хоногт тус улсад 85'663 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 11'363'380-д хүрчээ.

Нас барсан тохиолдлын тоо тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 2216-гаар нэмэгдэж, 275'105-д хүрчээ. Энэ нь гурав дахь өдрөө дарааллан 2 мянгыг давсан үзүүлэлт юм. Нас баралтын түвшнээр мөн Бразил улс АНУ-ын араас тэмдэглэгдэж байна. Тус улсад халдвар авсан 10 сая гаруй хүн эдгэрсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна