Африкт коронавирусын халдварын батлагдсан тохиолдлын тоо 4'025'390-д хүрлээ гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв ням гарагт мэдээлэв.
Африкийн Холбооны эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, тивийн хэмжээнд халдвар авсан хүмүүсийн 3'610'997 нь эдгэрч, 107'523 нь нас барсан байна.
Африкийн орнуудаас Өмнөд Африк, Марокко, Тунис, Египет, Этиопт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Мөн Өмнөд Африкт хамгийн олон буюу 51'261 хүн халдварын улмаас нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна