УИХ-ын гишүүн болсон ч торны цаана хоригдсон анхны хүн болсон Ж.Эрдэнэбат энэ сарын 3-нд суллагдсан. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдон, сурталчилгааны үеэр цагдан хоригдож, улмаар ялалт байгуулсан ч шүүхээс зургаан жилийн ял сонссон байдаг.
Тэгвэл түүний ялын хэмжээг өөрчилж, батлан даалтаар сулласан юм. Ингээд гишүүний тангарагаа өргөөгүй, үнэмлэхээ гардаж аваагүй торны цаана хоригдож байсан Ж.Эрдэнэбат ирэх Пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна