Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нар Баянзүрх дүүргийн 14-р сургуульд очиж вакцинжуулалтын эхний тунг хийлгэлээ. Тэдний хийлгэсэн вакцин нь Синофарм үйлдвэрийн Вероселл юм байна. Энэ талаараа УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалан өөрийн цахим хуудсанаа
Аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа, хайртай бүхнээ хамгааж чадах цорын ганц зам бол вакцинжуулалт. Тиймээс Баянзүрхчүүдээ уриалж УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан миний бие Ж.Чинбүрэн гишүүнтэйгээ хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуульд Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины эхний тунг хийлгэж дархлаажуулалтад хамрагдлаа.
Сайхан цагийн төлөө хамтдаа зүтгэж байгаа нийт иргэд, эрүүл мэнд, Онцгой, тусгай чиг үүргийн алба хаагчдад баярлалаа.
Ковидын Эсрэг Хамтдаа гэжээ.
Дашрамд хэлэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 3 дугаар сарын 17-ны 06:00 цагаас 3 дугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл 26-р хороо хязгаарлалтын дэглэмд шилжсэн. Үүнтэй холбогдуулан 3 ажлыг үе шаттайгаар тухайн хороонд хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:
1. PCR/ПГУ шинжилгээ авна.
2. 92.000мк2 талбайд, ариутгал халдваргүйтгэл хийнэ.
3. 50-65 насны 2100 гаруй иргэдийг дархлаажуулна.
Дээрх ажлууд хийгдсэний дараа Нийслэлийн Засаг даргын А/161 захирамжийн дагуу хэвийн горимд шилжих юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна