Гэртээ нас барсан иргэнээр бизнес хийдэг болоо юу


Гэртээ нас барсан иргэнийг яаралтай түргэн тусламж буюу бидний мэдэх 103 хамгийн түрүүнд ирж үзлэг хийж,  анхан шатны баримтыг бүрдүүлж өгдөг. Мөн талийгаачийг эмнэлэг буюу моргт хүргэх ажлыг 103,  шаардлагатай тохиолдолд шүүх эмнэлэг цагдаагийн бүрэлдэхүүнийг дуудаж мэргэжлийн байгууллагууд моргт шилжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Нас барсан хүмүүсийг 103 зөөх хэрэгтэй юу, эсвэл бүр хувийн байгууллага хөлсөлж авах хэрэгтэй юу. Сүүлийн жилүүдэд 103 ачааллаа дийлэхгүй шалтгааны улмаас гэртээ нас барсан талийгаачдыг моргт хүргүүлэх ажлыг хувийн компаниар хийлгүүлдэг болсон гэх мэдээлэл тарж эхлэв.

Төрөөс цалинжиж, иргэдэд үйлчилдэг эмнэлгийн яаралтай тусламжийнхан ачааллаа дийлэхгүй байж болох. Гэтэл нас барсан иргэдийг морг руу зөөдөг хувийн компани бүртгэл хийх нэрээр бичиг баримт хураан авч өөрсдийн үйлчилгээгээ тулгаж, шахаж шаарддаг гэнэ. Нэгэнт хорвоог орхисон хүнээр далимдуулж, ашиг хонжоо хардаг нь хүний ёс зүйд нийцэхгүй л байлтай. Ингэхэд нас барсан хүнийг морг руу тээвэрлэхэд хүртэл хувийн байгууллага хэрэгтэй юу. Шаардлагатай тохиолдол байж болох ч хорвоог орхисон хүнээр бизнес хийдэггүй ёс зүйтэй баймаар юм. Тэгээд гол нь морг руу зөөхдөө шүү дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна