ӨДРИЙН ОД Г.ОТГОНБААТАРЫН БЯЦХАН УЛС ТӨР БА ОВООРСОН ХОГ

Админ
2021/03/17

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос өчигдөр буюу 3 дугаар сарын 16-ны 00:00 цагт дүүргийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдэв. Тухайн хорооны иргэд ч цочирдон хүлээн авч, “Мэдээлэл өгөхдөө хурдан шуурхай бай”, “Бидний эрхэнд халдлаа” гэх мэт мессежүүдийг олон нийтийн сүлжээгээр шидсээр хөл хорионд оров. Харин дайны хажуугаар дажин гэгчээр Баянзүрх дүүргийн 26-р хорооны Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Г.Отгонбаатар хөл хориотой зэрэгцэн ажлаа өгч буйгаа олон нийтэд зарласнаар хөл хориог эсэргүүцэж мессеж хөвөргөсөн иргэд шууд засаг даргаа хамгаалах их аянд мордож жагсаал цуглаан хийв.

Жагсаал ч гэж дээ. Өөрсдийн эрхийн төлөө тэмцээд ч байгаа юм шиг. Даргын суудлыг хадгалж үлдэхийн төлөө улайраад ч байгаа юм шиг дүр зураг бидэнд харагдсан юм.



Ямартай ч жагсаал амжилттай болж өнөөдрийн топ сэдэв 26-р хороонд тогтоосон хатуу хөл хорио биш, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатар болж хувирлаа. Гэхдээ бушуу туулай борвиндоо баастай гэгчээр жагсаалын дараа хог ачилтын компаниуд ирж оройжин хог ачиж таарав.
Түүнийг зарим хорооны иргэд өмөөрч жагсаж байсан бол зарим нь цонхоороо хараан зүхэж байв.

 Хараах учир юунд байна вэ гэхэд “Хорооны байранд архиддаг, Хэсгийн ахлагчдад өөрсдийн хүмүүсээ шургуулж мөнгө иддэг, өөрийн санаачилсан ажлаа өөрөө үгүйсгэж иргэдийг бухимдуулдаг” гэх мэт үгс байв. 


Арга ч үгүй биз.

Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хувьд 35000 гаруй иргэнтэй дүүргийн хамгийн том хорооны нэг. Үүнийгээ дагаад ч алдарт “МИНТ”, Дүнжингарав худалдааны төв, Сандэй плаза ашиглалтад орж, нягтаршил ч нэмэгдэж, хөл хөдөлгөөн ч тасрахаа больсон. Хорооны иргэдэд бараа бүтээгдэхүүн авахад илүү амар хялбар болсон хэдий ч хүүхэд багачуудын хувьд цэцэрлэг сургуульгүй өнөөдрийг хүрсэн нь Г.Отгонбаатарын ажлаа хийж чадаагүйг батлах хамгийн том эмгэнэл юм. Яагаад вэ гэхээр Г.Отгонбаатар ажлаа авсан цагаас хойш Б.Пүрэвдаваа, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын намираанд явж одон медаль тараах ажлыг гардаж хэдэн шагнал өгснөөс өөр юмгүй. Харин 26-р хороонд баригдсан тэр сайхан өндөр барилга, худалдаа үйлчилгээний байгууллагыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө барьж бүтээж хийсэн болохоос өнөөх манай од Г.Отгонбаатар лав хийгээгүй.

Ийм л нэг гайхалтай өдөр өнөөдөр болж өнгөрлөө. Иргэдийг самууруулахдаа ч, муйхруулахдаа ч гарамгай нэг залууг Монголчууд танив. Бид түүний намтарыг судалтал давхар дээлийг ч ёстой утгаар нь өмссөн нэгэн байлаа. Тэрээр

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг дарга гэх албан тушаалтай нэгэн байж. Ажлын гараа нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын албанаас эхэлсэн тэр өнөөдөр дүүргийн хамгийн томд тооцогдох дүүргүүдийн нэгийг базжээ. Гэхдээ юм нэгээр дуусах биш зарим эх сурвалжуудын хэлснээр манай од Г.Отгонбаатар маань 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэлцэх юм билээ. Өгөх өгөхдөө бүүр биеийн байдал тааруу, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай учраас 6 сарын тэтгэмж нэхсэн гэх.

 


Хэрэв энэ үнэн бол манай хүн үнэхээр л сайхан харагдаж, залуу хүний эрч хүч мэдрүүлж байснаас тэс өөр хумсаа нуусан муужгай болох нь тодорхой бизээ. Цаг хугацаа бүгдийг харуулна гэдэг шиг өдрийн од Г.Отгонбаатар маань хэдэн жил ноёлож баас шээсээ ардуураа нуухыг харах л үлдэх шив.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.35
    2021/03/20

    Tanai site bolioch ee! Ichdegguin be! Erduu ch iim xun bish shuu, xoroon darga baitugai zugeer l niigmiin ajiltan baix ues ni medne. Ajildaa xariutslagatai, irgediig medeelleer xangadag, ajlaa sain guitsetgedeg bsan yum shuu! Xudlaa gvl umnu ni ajillaj bsan 6r xorooniixnoos asuugaarai. Xulsnii zavaan site ve! Gutgej olson mungunduu xaxav daa! 6 xoroonii saya xalsan Enhdul darga ch gsn uchnuun yum xiisen xun, bas l chimeeguixen xalchixsan bna. Xogiin yumnuud! Ene medee bichsen xuniixee neriig taviach, jinxene xumsaa nuusan muujgai ve!

    Хариулах
  • 64.119.21.148
    2021/03/18

    Яг үнэнийг хэлэхэд 26 ч гэлтгүй бүх хороог АН хөгжүүлээгүй шүү дээ. АН-ынхан БЗД-ээс хэдэн жил холдоод өгвөл арай дээрдэх байх. Энэ Засаг даргыг дэмжигчид нь АН-ын гишүүд л байгаа.

    Хариулах
  • 202.55.188.89
    2021/03/18

    Хөлсний сэтгүүлч!!!!! хөлсний сайт!!!!!

    Хариулах