АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатыг тангараг өргөх ёсгүй гэж үзэн чуулганыг орхив


Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг түүнийг тангараг өргөхийг эсэргүүцэн чуулганы хуралдааныг орхин гарлаа.

Ж.Эрдэнэбат УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьсон байдаг. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ял оноосон.  Харин өнгөрсөн нэгдүгээр сард Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхим Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцэж, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт  буцаасан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна