Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэг иргэн 15 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Яг одоо бүрэлдэхүүн хэргийн газарт шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл алга. Цагдаагийн байгууллагад хоёр дуудлага ирсэн. Тодруулбал, өнөөдөр 12:24 цагт "15 давхрын цонхон дээрээс хүн үсрэх гээд байна" гэж ирсэн бол 3 минутын дараа буюу 12:27 цагт "Үсэрчихлээ" гэсэн дуудлага ирсэн байна.
Амь хохирогчийг тогтоох хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.35
Бүр тавгүйтчихлээ. Хайран амь нас. Энэ хороон дарга буцаагаад тавь мавь гээд байгаа нөхдүүдэд хүний амь хамаатай болов уу? Бушуухан эмх цэгцтэй байж байгаад хэвийн амьдралдаа ороё л доо хөршүүдээ. Манай хорооныхоон. Наад хэсэг хүмүүсийн солиорлоо зогсоо. Улам олон хавьтагч болоод байдлыг цааш нь хүндрүүлэх гээд байх юм
Хариулах