Улаанбаатар хотын насанд хүрсэн 5 хүн тутмын 1 нь коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагджээ.
2021 оны 3-р сарын 20-ны 20:00 цагийн байдлаар 14071 хүнийг вакцинд хамруулж, нийт 204129 иргэнд эхний тунг тариад байна.
Дөрөвдүгээр сараас вакцин татан авалт, 2 дахь тунтай холбоотой өдөрт 30 мянгаас доошгүй хүн хамрагдахаар төлөвлөсөн. Халдварын голомтууд идэвхтэй буй Улаанбаатар хотын хүн амыг вакцинд хамруулах хугацаа 5-р сарын дунд үе гэж төлөвлөсөн. Үүний дараа орон нутагт дархлаажуулалтын ажил өргөн хүрээнд өрнөнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна