Б.Баатархүү: Цагдаагийн энгэрийн бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог

5 цаг 19 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааны журмын хүрээнд зам дээр болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэллээ.

Тэрээр цагдаагийн энгэрийн камерын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан талаар "Цагдаагийн байгууллагын буруутай үйл ажиллаа байгаа эсэхийг энгэрийн камераар бичиж авдаг. Гэмт хэрэг зөрчлийн дуудлагаар очихдоо ч энгэрийн камер ашигладаг. Харин бичлэг цацагдсан эсэхийг ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын газраас шалгаж байна. Бичлэгийг ил гаргахын тулд тодорхой прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Энэ бичлэгийн хувьд зөвшөөрөл, хэрэгт авагдсан баримт байхгүй. Хэн энэ бичлэгийг цацсан талаар албан шалгалт хийж байна" хэмээв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна