A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

“Элизабет” хотхоны хэрэг: Талийгаач гурван жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөртэйгээ өнгөрсөн жилээс хамтран амьдарч байжээ

“Элизабет” хотхоны хэрэг: Талийгаач гурван жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөртэйгээ өнгөрсөн жилээс хамтран амьдарч байжээ

4 цаг 34 минутын өмнө

Энэ сарын 19-нд БЗД-ийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхонд барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

Тухайн өдрийн 12:24 цагт Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст 15 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн ч гурван минутын дараа буюу 12:27 цагт үсэрсэн тухай дуудлага ирсэн байдаг.

Хэрэг гарсны дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Амь хохирогч С-ийн хэрэгт холбогдуулан түүний нөхөр Б-г саатуулан шалгаж эхэлсэн” гэж мэдээлсэн юм. Мөн Б-ийн хувьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр  саатуулагдаж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл амь хохирогч нь Б-тэй гэр бүлээ цуцлуулсан ч байсан ч өнгөрсөн жилээс хамтран амьдарч байсан байна. Тэд гурван жилийн өмнө бага хүүхдээ төрүүлсний дараа тэд гэр бүлээ цуцлуулсан байж. Талийгаач 3-15 насны дөрвөн хүүхэд ээжийн хамт амьдардаг байсан аж. 

Хэрэг болдог өдөр Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр дээрх хэрэг гарсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд бичиж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.137
    2021/03/25

    Үхэхийг хүстэл хавчуулж, дарамтлуулж амьдрах ямар эмгэнэлтэй билээ. Сэтгэл хөдлөлөө удирдаж, зөв гаргаж чадахгүй архи уудаг, үзэл бодлоо зөв илэрхийлж сураагүй, арчаагүйдээ бухимдаж өөрөөс хүчгүйг дээрэлхдэг архичин новшнууд шорондоо хатаасай. Хөөрхий энэ эгчийн амьдралд ямар их шаналал, гарц шийдэлгүй зовлон байсан бол доо. Ядаж хүүхдүүд нь эцэг шигээ новш биш, ээж шигээ хүчтэй, бие сэтгэлийн хувьд эрүүл өсөөсэй.

    Хариулах