Бразил улсад коронавирусын халдварын улмаас нас барсан хамгийн олон тохиолдол бүртгэгджээ


Бразил улсад анх удаа нэг өдрийн дотор коронавирусын халдварын улмаас нас барсан 3 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусын халдварын улмаас нас барсан нийт 298'676 тохиолдлоос 3251 нь сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн тухай Бразилын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Өдөрт халдвар авсан хүний тоо 82'493-аар нэмэгдэж нийт тохиолдлын тоо 12'130'019-д хүрчээ. Халдвар авсан 10.6 сая хүн эдгэрсэн бол халдварын идэвхтэй 1.2 сая гаруй тохиолдол байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Бразилд 510'901 шинэ тохиолдол илэрсэн бол халдварын улмаас 15'650 хүн нас баржээ. Эдгээр үзүүлэлт нь гурав дахь долоо хоногтоо дарааллан Бразил улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна