Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоож магадгүй байна


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.03.26/ ХААН банкны гурван хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцсан. Үүний дараа Монголбанкны удирдлагуудтай уулзаж байна. Энэ үед тэрбээр "ирэх дөрөвдүгээр сарын эхээр хөл хорио тавихаас өөр гарцгүй нөхцөл байдал үүсэж магадгүй байна. Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй. Эдийн засаг дэмжих бодлого барьж байгаа" гэв.

Сануулахад, нийслэлд өнөөдөр КОВИД-19 халдварын 370 тохиолдол бүртгэгдлээ. Энэ байдлаар удаан явах нь халдвар хяналтаас гарах эрсдэлтэй тул дөрөвдүгээр сарын 5-нээс эхлэн 14 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод, хориотой байх хугацаандаа хүн амаа идэвхтэй вакцинжуулах арга хэмжээ авах хувилбар яригдаж байгаа аж.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна