Гишүүний албан тушаал, эрх мэдлээ ашиглаж "ЖДҮ"-дсэн Г.Солтаныг Женко яагаад өршөөв. Мэдээж энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл. Г.Солтанаар МАН туг тахиж, ял өгөөд цагаан морио унасан Хүүк УИХ-ын сонгуульд гял цал "амьтан" орсон. Ял өгөхгүйгээр, тэнсэн харгалзах өгөх боломж байсан ч хөдлөхийг хүсээгүй. Г.Солтан ч биеэр ял эдлүүлэхгүй байхыг гуйсан. Гэвч нам нь хамгаалаагүй. Одоо Еөк өршөөл үзүүлээд 130 мянган казах иргэдийн саналыг ирэх сонгуульд авах бодлогоо хэрэгжүүлж байна. Хүүкэд гомдсон Солтан Еөкийн сонгуулиар нутгийнханаа тултал базна. Үнэндээ тулгаад байх ч албагүй. Тал хувь нь л Женкод бат арааны саналаа өгөхөд л хангалттай. Угаасаа Женко, Хүүк хоёр үзэхэд саналын зөрүү хол гарахгүй. Т.Доржханд мэтийн санал хуваах зорилготой "баачканууд" дунд нь ороод ирэхэд мань хоёрын саналын зөрүү улам л багасна. Г.Солтаны нас ахимаг. Овгуудаа "баздаг" ахмадуудтайгаа харилцахад төвөггүй. Өөрийнх нь овог ч Өлгийдөө тун давгүй байр суурьтай гэнэ билээ. Улс төрд бараг гишгэсэн газаргүй Г.Солтан 2016 онд "Монгол шаазан"-ын захирлаас шууд гишүүн болоод гаргаад ирсэн нь үүнийг батална. Даанч "Монгол шаазан"-гийн захирлын дүрээр "аавынд" оччихсон л болохоос. Өлгийгөөс 2020 оны сонгуульд Х.Баделхан, Т.Аубакир хоёр МАН-аас, Б.Бейсен АН-аас гишүүн болсон.
Б.Бейсен ч яахав хүссэн хүсээгүй Женкогийн төлөө АН-даа зүтгэнэ. Харин Миеэгийн талд эхнээсээ бат суурьтай байж ирсэн Х.Баделхан "галаваа юүлүүлсэн" Хүүкийг дэмжих үү гэдэг эргэлзээтэй. Хүүк, Оюук хоёрын фракцийг дийлэхээ байсан хотынхон сүүлийн боломж болох МАН-аа фэйлдэх тэр ашигтай цаг мөчийг хүлээн суугаа. Тэдэнд боломж л олдвол илүү зэрлэгээр “галав юүлнэ". Т.Аубакир бол Х.Баделхан гишүүний төрсөн эгчийнх нь хүү, сая суллагдсан Г.Солтаны төрсөн ахынх нь хүү гэдэг. Ингээд харахаар Еөкийн сонгуульд Баян-Өлгийн МАН, АН-ууд нэг "баг" шиг ажиллахыг үгүйсгэх газаргүй.
Дээр нь нэмээд казакууд маш эв нэгдэлтэй. Ёстой дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг иргэд. Цөөнх гэдэг утгаараа тэр байх. Тиймээс улс төр ордоггүй юм аа гэхэд хувь иргэд өөрсдийн итгэлээр алдаж эндсэн элэг нэгт ахан дүүст нь ӨРШӨӨЛ үзүүлсэн Ерөнхийлөгчид талархана. /Солтанаас гадна 10 хүн байгаа/ Казакууд бусад аймаг, дүүргийг бодоход саналын "хайрцаглахад" хамгийн найдвартай. Ёс заншил, өв уламжлал нь энэ боломжийг хүчтэй бий болгодог. Хайрцаглана гэдэг нь хэт фантастик сонсогдох ч гэсэн амьдрал дээр Женко казах иргэдийнхээ дунд улс төрийн нэмэх оноо авчихлаа.
Женко арифметик дээр ажиллаж байхад, Хүүк сошиалын сэтгэл зүй дээр ажиллаж байна. Массын сэтгэл зүйг сошиалаар хичнээн тултал бэлдсэн ч сурталчилгаа хаагдах сүүлийн өдөр ганц бичлэг, факт задархад МАН-ын энэ хугацаанд хийсэн хүчин чармайлт утаа болно. Тоо өөрчлөгдөх магадлал тун бага. Гэтэл толгой доторх бодолд эргэлзээ төрөх төдийд л өөрчлөгддөг хортой. Тоо бол харин ч өсөх боломжтой.
Нэмээд нэг сонин юм хэлэхэд Г.Солтан товариш чинь Женкод "бай" болоод байгаа Сү муу туучийгийнх нь хөдөө аж ахуйн зөвлөх нь байсан шдээ. Түүнд үүнээс өөр улс төрийн зам мөр, татлаа түлхээ тун ховор... улс төрийн үйл явц бүрийг эргэцүүлцгээе.
Хот, хөдөө нийлсэн 130 мянган казак иргэдээс бараг 80 мянган орчим хүн сонгуульд оролцох байх. Энэ хүмүүсийг багцлаад ороход Ерөнхийлөгчийн сонгуулийг орвонгоор нь эргүүлэх дүн. Женко, Миеэ хоёрын сүүлийн санал хураалтын зөрүү дөнгөж 114 мянган л байсан юм шүү дээ. Ингээд бодоход 70 орчим мянган орчим мянган санал сонгуулийн дүнг эргүүлэхгүй гэж үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна