Цаг уурын байгууллагаас ирсэн мэдээллээр 3 дугаар сарын 27-ны 12.00 цагийн байдлаар Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Богд, Сант, Баянгол, Өлзийт, Бүрд, Есөнзүйл, Арвайхээр сумын нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүчтэй шороон шуурга шуурч байна.
Харин нутгийн хойд хэсэг буюу Бүрд, Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл сумын нутгаар цасан шуургатай байгаа аж. Салхины хурд үдээс хойш тогтворжих хандлагатай байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд иргэдийг хол ойрын зам гарахгүй байх, малчин мал бүхий иргэд салхи, шуурга намдтал малаа хашаа хороондоо байлгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна