Суудлын автомашины хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн болох Formula 1-ийн эхний гараа Бахрейнаас эхэллээ. Өчигдөр болсон Бахрейны Гран-Прид Их Британийн алдарт тамирчин Льюис Хамилтон түрүүлж 25 оноотой болсон байна.
96 дахь түрүүгээ авч шинэ улирлыг амжилттай эхлүүлсэн Л.Хамилтон алдарт Михаэл Шумахерын дээд амжилтыг гүйцсэнээр бүх цаг үеийн хамгийн шилдэг нисгэгч болоод байгаа юм.
Нээлтийн гараанд Red Bull багийн Нидерланд нисгэгч Макс Верстаппен удаалсан бол Л.Хамилтоны Mercedes багийн хамтрагч Валттери Боттас гуравдугаар байрыг эзэлжээ.
Харин Formula-1-ийн анхны гараандаа уралдсан М.Шумахерын хүү, 22 настай Мик Шумахер 16-р байранд орсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна