Словени улсын эрх баригчид коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл хорио цээрийн дэглэмийг чангатгаж, тус улсаас гадагш зорчих эрхийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Дөрөвдүгээр сарын хөл хорионы үеэр Словени улсын бүх цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудыг дахин хаана. Үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдээс зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, банк, шуудан, автомашины завсар үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станцууд ажиллана. Нэг гэр бүлийн гишүүн бус хүмүүсийг мөн уулзахыг хоригложээ. Одоо хэрэгжиж буй хөл хорих цаг /22: 00-05: 00 цаг/ хүчинтэй хэвээр байна.
Словени улсын эрх баригчид мөн орон даяар хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна. Дөрөвдүгээр сарын 4-нд тохиох Улаан өндөгний баяраар словеничуудад төрөл төрөгсөдтэйгөө уулзахыг зөвшөөрсөн боловч хоёроос дээш гэр бүлийн уулзалтыг хоригложээ.
Тус улсын Засгийн газар мөн хилээр нэвтрэх журмыг түр чангатгах тогтоолыг баталсан байна. Уг тогтоолыг гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна