УОК тодорхой шийдэл гаргаж чадаагүйгээс Засгийн газар хурлаа цуцаллаа

7 цаг 0 минутын өмнө

Коронавирусын халдварын тоо 575 хүрсэнтэй холбоотойгоор өнөөдөр Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдахаар төлөвлөөд байлаа. Засгийн газар 17.00 цагаас хуралдах байсан ч 14.00 цагаас хуралдаж эхэлсэн Улсын онцгой комисс тодорхой санал гаргаагүйн улмаас Засгийн газар хурлаа хойшлуулжээ. 

Улсын онцгой комисс болон Засгийн газраас халдварын тархалтыг 14 хоног ажиглаад буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдсэн бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл энэ хугацааг хүлээхгүйгээр хатуу хөл хорио тогтоохоо илэрхийлээд байсан юм.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар бизнес эрхлэгчидтэй уулзахдаа "Цаашид 500 гараад эхэлбэл улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтохоос өөр аргагүй байдалд хүрнэ" гэсэн. Тиймээс Улсын онцгой комисс хуралдаж хатуу хөл хорио тогтоох эсэх, тогтоохоор болбол хэзээнээс тогтоох тухай саналаа Засгийн газарт танилцуулан хэлэлцүүлэхээр төлөвлөөд байлаа. Гэвч Улсын онцгой комиссын зүгээр тодорхой санал, шийдэл гаргаагүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна