Реппер, дуучин Lil Nas X дээрээ хүрэл таван хошуутай, хүний жинхэнэ цус агуулсан "Satan Shoes" хэмээх пүүзээ танилцууллаа.
"Old Town Road", "Panini Lil" зэрэг дуугаараа алдартай LIL Nas X уг пүүзний санааг Нью Йорк хотын MSCHF урлагийн студитэй хамтран гаргажээ.
Хар улаан өнгө хосолсон уг пүүз нь Nike Air Max 97 загварт тулгуурлан бүтээгдсэн боловч NIke компаниас оролцоогүй байна.
Гутлын ширхэг бүр нь 60 куб.см буюу нэг дусал хүний жинхэнэ цус агуулсан гэж MSCHF мэдэгджээ. 1,018 ам.долларын үнэтэй уг пүүзнээс эхний ээлжит 666 ширхгийг худалдаанд гаргах аж.
Гуталд агуулагдсан цусыг MSCHF студийн гишүүн өгсөн бөгөөд "Бид уран бүтээлийнхээ төлөө золиос гаргах дуртай" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: CNN
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна