АНУ-д хийсэн клиник туршилтаар Файзер болон Модерна компанийн Ковид-19-ийн эсрэг вакцинуудын эхний тун халдвар авах эрсдэлийг 80 хувиар бууруулсан үр дүн гарчээ.
АНУ-ын эрүүл мэндийн 4000 ажилтны дунд хийсэн судалгаагаар хоёр дахь тунг тариулснаас хоёр долоо хоногийн дараа халдвар авах эрсдэл 90 хувиар буурсан байна. Дээрх судалгаа нь вакцины эхний тунг тариулахад л үр нөлөөгөө үзүүлж байгааг харуулж байгаа юм.
Зарим улс орнууд вакцины нөөц хомсдолоос үүдэж вакцины хоёр дахь тунгаа хойшлуулжээ. Харин АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд хоёр тунг хуваарийн дагуу хийхийг зөвлөж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна