Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангай" хотхонд өнгөрсөн шөнө 17 настай эмэгтэй өндрөөс унаж, амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач тус хотхоны орон сууцны 12 давхраас унасан байна. Урьдчилсан байдлаар гэр бүлийн маргаанаас үүдэж, амиа хорлосон гэх дүгнэлт гарчээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаач ээжтэйгээ маргаж, улмаар 12 давхраас үсэрч амиа хорлосон байж болзошгүй гэдгийг хэллээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: postmedia.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна