Гэр хорооллын айл өрхөөс халдвар илэрч, хамгаалалтад авсныг харсан уу?


Та бүхэн анзаарсан бол өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын голомт болж, хамгаалалтад авсан гэр хорооллын айл өрх байна уу. Үгүй. Харин эсрэгээрээ орон сууцны оршин суугчид халдвар авах нь их. Энэ нь агаарын солилцоо ямар чухал гэдгийг харуулж байна. Орон сууц битүү орчин, дээр нь байрны агааржуулалтын хоолойгоор халдвар дамжиж буйг холбогдох байгууллагууд тогтоосон. Үүний илрэл болж, ШШГЕГ-ын харьяа түр саатуулах байранд саатуулж байсан 120 хүн бөөнөөрөө халдвар авч, тэднийг тусгаарлаад байгаа билээ.

Дийлэнхдээ орон сууцны оршин суугчид лифт гэх битүү орчинд, мөн коридортоо гарч тамхи татдаг, хогоо хаях зэргээр агааржуулалт муу нөхцөлд байгаагаагаас ийнхүү халдвар тархах нь элбэг байгааг ЭМЯ-ныхан онцолсон.

Харин гэр хорооллынхон байнга орж, гардгаас агааржуулалтын солилцоо байнга явдаг. Тиймээс  халдвар тархах гол нэг шалтгаан нь битүү орчин, харин үүнээс сэргийлэх нь агааржуулалтын сэлгээ гэдгийг бодит амьдрал харуулаад байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна