Мьянмар улсад жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 500 давжээ


Мьянмар улсад өнгөрсөн сард гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 510-т хүрлээ гэж тус улсын Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбоо өнөөдөр мэдээлэв.

Мөн бодит тоон үзүүлэлт үүнээс ч өндөр байж болзошгүйг анхааруулжээ. 

Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, даваа гарагт хамгийн том хот болох Янгонд найман энгийн иргэн, улсын хэмжээнд нийт 14 хүн амиа алдсан байна.

Мьянмар улсад хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа бөгөөд жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буй цэргийнхэнд олон улс шахалт үзүүлсээр байгаа юм. 

Тухайлбал, АНУ Мьянмар улстай байгуулсан худалдааны гэрээний дагуу тус улстай өрнүүлж буй худалдааны харилцаагаа түр зогсоож буйгаа даваа гарагт мэдэгдээд, ардчилсан Засгийн газарт эрх мэдлийг нь эргүүлэн өгөхийг шаарджээ.

Мөн АНУ, Канад, Их Британи, Европын Холбооны орнууд Мьянмар улсын цэргийн генералуудын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна