“Эрдэнэт”-ийн хоёр ажилтанг Орхон аймгаас гаргахгүй гэх шүүхийн шийдвэр гарчээ


“Эрдэнэт” үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, тус хэлтсийн мэргэжилтэн О.Марал-Эрдэнэ нарыг АТГ-аас саатуулан шалгахаар болж, нийслэлд авчрах гэтэл Эрдэнэтээс гарахыг хориглосон хачирхалтай шийдвэрийг Орхон аймгийн сум, дундын анхан шатны шүүхээс гаргажээ.

Орхон аймгийн сум, дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэг энэхүү шийдвэрийг гаргаж, Ж.Ганзориг, О.Марал-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт хяналт тавьж буй, цагдан хорих тогтоол гаргасан прокурорын шийдвэрийг хүртэл хүчингүй болгосон байна.

Урьд хожид байгаагүй ийм шийдвэрийг эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан шүүгч Ш.Эрдэнэцэцэгийг бусдын нөлөөнд автсан гэх хардлага ч явж байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжийг илтэд хязгаарласан шийдвэр гэдгийг АТГ-ынхан хэлж дараагийн шатны холбогдох албаныханд хандахаар болжээ.

Дашрамд, Ж.Ганзориг, О.Марал-Эрдэнэ нарыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, тендерийг хууль бусаар шалгаруулсан хэрэгт буруутган шалгахаар болсон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна