A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

PCR шинжилгээгээр 377 хүнд коронавирус илэрчээ

PCR шинжилгээгээр 377 хүнд коронавирус илэрчээ


Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид хийсэн “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээгээр 377 хүний сорьцод халдвар илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 328 нь Улаанбаатар хотод, бусад нь орон нутагт бүртгэгджээ. 

 Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан  тохиолдол  8447 болж байна. Үүнээс Улаанбаатарынх 7000, аймаг, орон нутгийнх 910 болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 95 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4920 болсон байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СБД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хэнтий, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1902 хүн эмчлүүлж байгаагаас 1637 нь хөнгөн, 219 нь хүндэвтэр, 34 нь хүнд, 12 хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

“Нийт хийсэн шинжилгээний дундах эерэг эзэлсэн хувь огцом нэмэгдэж байна. Энэ нь халдвар хүн амын дунд нэлээд өргөн хүрээтэй тархсаныг илэрхийлсэн үзүүлэлт” гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа тодотгосон юм. 

Сүүлийн 24 цагт коронавирусний улмаас 64, 89 настай хоёр хүн нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна