Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагт коронавирусний улмаас 64, 89 настай хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ дуулгаж байна


ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 18 лабораторид 10652 шинжилгээ хийгдэж, 377 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 8447 боллоо. Мөн сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ дуулгаж байна. Нас барсан хоёр хүн нь 69 настай 84 настай байна.

Сүүлийн 24 цагт 95 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 4920 боллоо.

Шинээр батлагдсан 377 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байна. Үүний 328 нь Улаанбаатарт бүргэгдэж, нийслэлийн халдварын тоо 7000 боллоо. Аймаг орон нутагт 49 тохиолдол бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 910 хүрлээ.

Сүүлийн 24 цагт орон нутаг:

  • Сэлэнгэ аймагт 4
  • Даран-16
  • Төв-5
  • Хөвсгөл-5
  • Архангай-7
  • Увс-1
  • Өвөрхангай-6
  • Булган-4
  • Ховд-1

Коронавируст халдварын улмаас эмнэлгүүдэд нийт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1637, хүндэвтэр 219, хүнд 34, маш хүнд 12 хүн байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна