АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тэжээдэг “Мэйжор” дуудлагатай нохой дахин хүн уржээ. CNN агентлаг энэ талаар мэдээлсэн байна.
Эх сурвалжийн хэлснээр, овчарка үүлдрийн нохой хүн урж, эмнэлгийн тусламж авахад хүргэсэн аж.
Хохирогч нь АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан бөгөөд хэрэг гарах үед Цагаан ордны цэцэрлэгт ажиллаж байжээ.
Мэдээлэл гарсны дараа АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден “Нохойг салхилуулах үеэр хүн рүү дайрсан нь үнэн. Гэхдээ ямар нэг хохирол учруулаагүй, гэсэн юмыг яаж мэдэх вэ гэдэг байдлаар хохирогчийг Цагаан ордны эмнэлгийн албанд үзүүлсэн. Өөр онц ноцтой юм болоогүй” гэжээ.
Жо Байдены Мэйжор хэмээх энэ нохой өмнө нь Цагаан ордны хамгаалалтын ажилтныг урж байсан удаатай аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна