Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан.
Гэхдээ зарим салбар, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.
Дээрх хугацаанд:
Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:
Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд:
Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно
Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2,500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна
Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг.
Урт хугацаат репо санхүүжилттэй зээл: 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.
Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.38
Зөв шийдвэр гарчээ. Харин одоо хүн амаа бүрэн вакцинжуулаад авбал тархалт дорхноо буурна.
Хариулах