Цар тахлын улмаас “МИАТ” түүхэнд байгаагүй алдагдалд орж дампуурахдаа тулсан талаар яригдах болсон. Тэр үнэн. Энэ хүнд үед Монголын төр чөдрийн ганц морио чөлөөгүй зүтгүүлж гадаад улс орнуудаас 31168 монгол иргэнээ эх оронд нь татаж авчиржээ. Гэхдээ “МИАТ” ковидгүй, энх цагт ч зарим хүний бэлэн мөнгөний “ATM”, монополь компанийн “саалийн үнээ” болж ирсэн, одоо ч болсоор байгаа зарим баримтыг дэлгэе.
МИАТ-ийн бизнест Суэцийн сувгийг тэгнэж бөглөсөн “Ever Given” хөлөг онгоц шиг “гацаа” үүсгэсээр удсан нэг асуудал нь онгоцны шатахууны үнийн тухай сэдэв юм. МИАТ дэлхийн зах зээл дээрх ханшаас 60 хувийн өндөр үнээр агаарын хөлгийн шатахуун худалдан авч байна. Энэ нөхцөлд МИАТ-ийн нислэгийн тийз, ачаа тээврийн үнийг бууруулах, гаднын орны бусад авиа компаниудтай өрсөлдөх, шинэ зах зээлүүдэд нислэгээ өргөжүүлэх, төрийн зохицуулалтаар Монгол Улсад ирэх жуулчдын тоог нэмж, аялал жуулчлалаа хөгжүүлэх зэрэг талаар ярих нь ямар ч утгагүй асуудал юм. Энэ бүхэнд зарцуулах, эсвэл ажилчиддаа өгөх, ядаж л монгол иргэдээ хямдаар тээвэрлэхэд илүүчлэх мөнгөөрөө “МИАТ” компани хувь хүмүүс, эрх мэдэлтнүүдийн халаасыг түнтийлгэж, тэдний хувийн бизнесийг нь тэтгэж байдаг.
Тодруулбал, МИАТ-д агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гэрээтэй хоёр компани байгаа нь хоёул Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” болон “МэргэВан ХХК” юм. Ц.Анандбазар нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын тайланд “Сод Монгол групп”-ын 95 хувь, “МэргэВан ХХК”-ийн 47.5 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна