Таны фэйсбүүктээ оруулсанд постонд хэн сэтгэгдэл бичих эрхтэй бас эрхгүй байх вэ гэдгийг та тун удахгүй өөрөө тохируулах боломжтой болох нь. Фэйсбүүк компаниас мэдээлснээр хувийн хаяг, пэйжийн аль нь ч энэ тохиргоог ашиглаж болох бөгөөд сэтгэгдэл бичих эрхийг бүх хүнд олгох, зөвхөн фэйсбүүк найзууддаа олгох эсвэл зөвхөн таг (mention) хийлгэсэн хүн эсвэл пэйж сэтгэгдэл бичих эрхтэй байхаар хязгаарлаж болох юм байна.
2019 онд Австралид аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн фэйсбүүк пэйжид оруулсан мэдээллийн дор хэн нэгэн гүтгэлгийн шинжтэй сэтгэгдэл бичсэн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлага хүлээлгэх шийдвэр гарсан юм. Хуульд медиа компаниуд сэтгэгдлийг урьдчилан хянах үүрэгтэй гэж заасан боловч өнөөг хүртэл фэйсбүүкт сэтгэгдлийг урьдчилан хаах тохиргоо байгаагүй юм. Үүнээс улбаалан медиа компаниуд хуульдаа өөрчлөлт, нэмэлт зохицуулалт оруулахыг шаардаж эхэлсэн нь ийнхүү Фэйсбүүк компани сэтгэгдлийн хэсэгт өөрчлөлт оруулахад нөлөөлжээ.
Сэтгэгдэл хэсэгт орсон өөрчлөлт лхагва гарагаас идэвхжиж эхэлсэн бөгөөд дэлхийн нийтийн хэмжээнд нэвтэртэл 14 хоног шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: The Guardian
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна