Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөнд явган хүний зам хааж байрлуулсан 7 түр самбар, 13 хаягийн байгууламж, Баянзүрх дүүргийн 16 хороо Цайз 16 орчимд 13 самбар, 15 хаягийн байгууламжийг буулгажээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Аж ахуйн нэгжид шаардлагатай мэдээлэл, заавар зөвлөгөөг өглөө. Цаашид уг ажил 6 дүүргийн хэмжээнд үргэлжилнэ” гэв.
Нийслэлийн Засаг дарга иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өнгө үзэмжгүй, явган хүний хөдөлгөөнд саад учруулж буй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна