Бидний найз Л.Баярлхагва маш ховор төрлийн эрүүний ясны хорт хавдартай хэмээн оношлогдоод байна.
2020 oны 11 сард эрүүний ясан доторхи уйланхайг авахуулах хагалгаанд орсон боловч, хагалгааны дараахи эдийн шинжилгээгээр хортой хавдар гэж тогтоогдсон. Хавдарын онош нь primary intraosseous squamous cell carcinoma бөгөөд дэлхийд нийт 200 орчим л тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Энэхүү хавдар нь эхэн үедээ зовиургүй байдаг тул хожуу оношлогдох тохиолдол их байдаг. Одоогоор найзын маань биеийн байдал тогтвортой, хүнд зовиургүй байгаа. Гэвч нэн яаралтай шинжилгээ өгч эмчилгээ эхлүүлэх шаардлагатай байгаа юм.
Монголд уг төрлийн хавдарын хагалгаа хийж байгаагүй тул бид Солонгос болон Хятад улсын эмнэлгүүдийг судалж байна. Нарийн шинжилгээгээр хагалгаанд орох эсэхийг баталгаажуулах хэрэгтэй учраас бид гадаад явахаар төлөвлөж байна. Уг хагалгаа нь нэг талын эрүүг бүтнээр нь авах бөгөөд бүрэн эдгэрэхэд 3-5 жил шаардагдана. Мөн хагалгааны дараа туяа болон химийн эмчилгээнд орох шаардлагатай. Уг оношилгоо, хагалгаа болон эмчилгээний зардалд ойролцоогоор $35000-$45000 шаардлагатай тул бид та бүхнийг тусламжийн гараа сунгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.
Найз маань анхны охиноо 2021 оны 1 сард өлгийдөн авсан бөгөөд гэр бүл зохиогоод удаагүй байгаа билээ. Түүнийг мэдэх хүмүүс түүний сайхан сэтгэл, хөдөлмөрч, найрсаг занг андахгүй. Тэрээр үргэлж бусдад туслах хүслээр дүүрэн байдаг. Энэ хүнд хэцүү цагт таны үзүүлэх тусламж маш их дэмжлэг болох юм. Бид түүний гэр бүлийг Бурхан адислана гэдэг итгэж байгаа бөгөөд гэр бүлийн гишүүдийн хувьд бид чадах бүхнээ хийх болно. Энэхүү гэр бүлийг элэг бүтэн аз жаргалтай амьдрахад таны тусламж маш үнэ цэнэтэй. Таны үзүүлэх тусламж болон чин сэтгэлийн залбиралд тань бид гүнээ талархаж байна. Хэрвээ та Монголоос хандив өгөхийг хүсвэл доорхи данснуудад илгээнэ үү.
Хаан банк 5174012273 Лхагважав Баярлхагва
Голомт Банк 2015121499 Лхагважав Баярлхагва
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.22.226
Сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг байж л энэ хэцүү өвчнийг ялан дийлнэ шүү. Хүчтэй байгаарай!
Хариулах192.82.89.204
Хандив өгчихлөө. Баярлхагва ах маань хурдан эдгэрээрэй.
Хариулах202.126.90.39
Bayarlalaa