БНХАУ-ын вакцинууд ДЭМБ-ын шаардлагыг хангажээ


БНХАУ-д гарган авсан, коронавирусын хоёр вакцины үр дүнгийн талаарх мэдээлэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шаардагдах стандартыг хангаж байна гэж ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото мэдээлжээ.

БНХАУ-ын “Sinopharm”, “Sinovac” компаниуд вакцины талаарх мэдээллээ ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлэгт өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн ажээ.

А.Кравиотогийн мэдээлснээр, “Sinopharm”, “Sinovac”-ийн вакцины үр дүнгийн үзүүлэлт ДЭМБ-аас энэ төрлийн вакцинуудад тавьж буй шаардлагуудыг хангасан байна.

“ДЭМБ коронавирусын вакцинд 50-иас дээш хувийн үр дүн үзүүлсэн байх шаардлага тавьж байгаа тул эдгээр вакцин 70 орчим юм уу 70-аас дээш хувийн үр дүн үзүүлсэн. Мөн хүний биед хор нөлөөгүй гэсэн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хангаж байна” гэж тэрбээр хэлжээ.

Шинжээчдийн зөвлөх бүлэг эдгээр вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг энэ сарын эцэс гэхэд олгоно гэж найдаж байна гэж А.Гравиото мэдээлсэн байна.

ДЭМБ одоогийн байдлаар “Pfizer-BioNTech”, “AstraZeneca-Oxford”, “Johnson & Johnson” компанийн коронавирусын вакцинуудад онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм.

БНХАУ коронавирусын вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаагаас гадна НҮБ-ын эхнийг сахиулагчдад 300 мянган тун вакцин хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна