Панам улсын эрх баригчид ОХУ-ын "Спутник V" коронавирусын вакциныг бүртгэсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Эльви Лау “Telemetro” сувгаар мэдэгдсэн байна.
"Бид вакцины талаарх мэдээллүүдийг сайтар судалсны эцэст манай улсын бүх шаардлагыг хангасан гэсэн дүгнэлтэд хүрч, онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрлийг олгосон" гэж тэрбээр хэлжээ.
Түүний хэлснээр, Панамын Гадаад хэргийн яам, Эрүүл мэндийн яам Оросын вакциныг худалдаж авах асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.
Панамд вакцинжуулалтын кампанит ажил нэгдүгээр сарын 20-нд эхэлжээ. Албан ёсны мэдээллээр, тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 355 мянга гаруй хүн халдвар авч, 6000 гаруй өвчтөн нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна