Нийтийн тээврийн автобусыг өглөө бүр ариутган халдваргүйжүүлж байна


Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн шугамын үйлчилгээнд өдөр бүр 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна.

Эдгээр автобусыг өглөө бүр ариутган халдваргүйжүүлж үйлчилгээнд гаргадаг аж.

Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна