Наймалжийн дайралтад өртсөн залуу шархан дээрээ Cola асгаж өвчнөө намдаажээ


Баруун Австралийн далайн эрэгт сэлж байсан геологич Лэнс Карлсон гэх залуу наймалжийн дайралтад өртжээ. Түүний цахим орчинд тавьсан бичлэгт гүехэн усанд хөвж байсан наймалж дайрч байгаа нь харагдсан байна.

Наймалж Лэнсийн нурууны ард хэсэг, хүзүүг тэмтрүүлээрээ шавхуурдаж, гарыг нь цохисон бөгөөд тэмтрүүл хүрсэн арьсны гадарга улайж, хорсож өвдсөн байна.

Өмнө нь далайн эргийн хамгаалагч байсан тэрээр "Далайн амьтны дайралтад өртсөн тохиолдолд ихэвчлэн цуу ашигладаг ч надад байгаагүй. Ямар нэг хүчиллэг зүйл хүргэх хэрэгтэйг мэдэж байсан тул Cola асгахад өвчин нь намдсан" хэмээн ярьсан байна.

Лэнс бичлэгийг хийх үедээ хоёр настай охиныхоо хамт байсан бөгөөд төдийлөн тоогоогүй байна. Улмаар охиноо эрэг дээр гаргаад өөр дахин сэлж байтал наймалж дайрсан аж.

Эх сурвалж: Reuters, BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна