Ерөнхийлөгч АНУ дахь Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа


Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн  33 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн тав дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн гурав, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлигийг өнөөдөр гаргалаа.

 Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна