УОК-ын шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системийг нэвтрүүлжээ. Тухайлбал, иргэд ковидтой холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах, санал, гомдол, хүсэлтээ илэрхийлэх зэрэг нэгдсэн мэдээллийг 119 тусгай дугаарт залган авах боломжтой.
Тус төв нь иргэдэд мэдээлэл өгч байгаа тусгай дугааруудыг үндсэн үйл ажиллагаанаас нь салгаж, дуудлагын нэгдсэн лавлахад нэгтгэснээрээ онцлог юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна