Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн түрүүнд иргэдээ ванцинжуулсан улс эдийн засгаа аварч чадна


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар вакцинжуулалтын цэгийн үйл явцтай танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцин гараагүй байсан учир өнгөрсөн хугацаанд хөл хориогоор хязгаарлах оролдлого хийсэн. Харин одоо вакцинжуулалтад анхаарлаа хандуулж байна. Хамгийн түрүүнд иргэдээ вакцинжуулсан улс эдийн засгаа аварч чадна. Синофарм үйлдвэрийн вакциныг улирал дуусахаас өмнө 900 мянган тунг авна. Дэлхийд вакцины эрэлт их байгаа учир үйлдвэрлэл нь дийлэхгүй байна” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна