Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр яамны хэвлэл хариуцсан ажилтан Б.Ууганбаяр:
"Монгол Улс дархлаажуулалтаараа дэлхийн 190 гаруй улсаас 13-т жагсаж байна. Энэ нь дээгүүр үзүүлэлтүүдийн нэг юм. Тиймээс бид чамгүй ажиллаж байгааг харуулж байна. Монгол Улсын засгийн газар долдугаар сарын 1-н гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна, тавдугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотынхоо 1.1 сая иргэнийг вакцинжуулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтыг эрчимжүүлж, цэгийн тоо нэмэгдүүлэх зохицуулалтууд хийгдэж эхэлсэн. 100 хүн тутмын вакцины хамрагдалт Монгол Улс 9.49 буюу өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь нийт хүн амынхаа 9.4 хувийг дархлаажуулсан гэсэн үг юм” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна