Урьдчилсан байдлаар 13 хүний хариу эерэг гарчээ


Сүхбаатар Тус аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 2-ны байдлаар ойрын болон дам харьцсан 1411 иргэнээс PCR, түргэвчилсэн оношлуураар 910 иргэнээс шинжилгээ авчээ. Эдгээрээс Дорнод аймаг руу явуулсан шинжилгээний урьдчилсан дүнгээр 13 хүний хариу эерэг гарсан байна. Гэвч үүнийг дахин баталгаажуулах шинжилгээг хийж байгаа бөгөөд үүний дараа албан ёсоор мэдээлнэ гэлээ.

Сүхбаатар аймагт "Ковид-19" халдварын батлагдсан 11 тохиолдлын ойрын болон дам харьцагчдыг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна. Мөн халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд 53 мянга гаруй талбайг ариутгажээ.

Одоогоор батлагдсан 11 тохиолдлын биеийн байдал хөнгөн, эмчилгээ үргэлжилж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна