“Covid-19”-ийн тархалт эрчимжиж, вакцины хомсдол үүсэж байна


“Covid-19”-ийн эсрэг дархлаажуулалтын ажил 151 улсад үргэлжилж байна. Дэлхийн хэмжээнд өдөрт дунджаар 16.5 сая тун вакцин хийгдэж байгаа аж.

Дэлхийн улс орнуудад халдварын тархалт эрчимжихтэй зэрэгцэн вакцины хомсдол үүсэж байгаа нь томоохон сорилт болж байна. Тухайлбал: Энэтхэгт “Covid-19”-ийн халдварын тархалт эрчимжиж, дотоодын эрэлтээ хангах зорилгоор “AstraZeneca”-ийн вакцины экспортоо түр зогсоогоод байгаа аж. Энэ нь “COVAX” хөтөлбөрт хамрагдаж буй бага орлоготой орнуудын вакцинжуулалтын ажилд нөлөөлөхөөр байгаа юм.

Индонезод вакцины хомсдол үүсэж, дархлаажуулалтын ажил энэ сард удаашрах төлөвтэй байна. Мөн зарим хөгжингүй улс орнууд хүн амаасаа хэд дахин илүү хэмжээний вакциныг худалдан авчээ.

Харин Канад улс нийт 314 сая тун вакцин худалдаж аваад байгаа аж. Энэ нь нийт хүн амаа тав дахин вакцинжуулж болохоор дүн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна